МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр /2026.06.10/ болж, Улсын арслан Р.Пүрэвдагва болон аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэж, Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хассан байдаг.
Бид өмнө нь Улсын арслан Р.Пүрэвдагвын уучлалыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд шийдвэрээ эргэж харахгүй, таван сар эрхийг хассан хэвээр үлдээж энэ жилийн Улсын наадмыг өнжүүлэх байр суурь хэвээр байгаа хэмээн мэдээлж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр /2026.07.07/ МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хассан шийдвэрийг зөвлөлийн гишүүдийн 55 хувийн саналаар хэвээр үлдээжээ.