Өнөөдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд Улсын наадмын бөхийн барилдааны бүртгэл эхэлсэн. Бүртгэл даваа гаригийн 10:00-19:00 цагаас эхлэн нийт гурван өдөр явагдахаар болсон.
Тэгвэл МҮБХ-оос өнөөдрийн 15.00 цагийн байдлаар бөхчүүдийн бүртгэл сайн байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга О.Хангай тэргүүтэй улсын цолтой 36, аймаг, цэргийн цолтой 174, сумын цолтой 72, залуу бөх 24, нийт 306 бөх бүртгүүлээд гэж мэдээллээ.