Үндэсний их баяр наадмын комиссын Бөхийн салбар хорооноос допингийн асуудал болон зарим бөхийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тодруулбал “Өнгөрсөн наадмаар аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр батлагдсан. Допингийн төрлийн бодис илэрсэнтэй холбоотойгоор үр дүнгийн удирдлагын баг өнгөрсөн оны 7-9 сарын хугацаанд ажилласан. Олон улсын WADA-ийн дүрмийн дагуу болон Монголын Үндэсний допингийн дүрмийн дагуу барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, олгосон цол чимгийг хураах шийдвэр саналыг хүргүүлсэн. Допингийн эсрэг давж заалдах комисст гомдол гаргаж, маргаан тавдугаар сард шийдвэрлэгдсэн. Ингэхдээ Допингийн төрлийн бодис илэрсэн нь үнэн. Процессын буюу шаардлагатай бичиг баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзсэн. Иймд гомдлыг бүрэн хангаж, шийдвэрлэхээр болсон. Улмаар үр дүнгийн удирдлагын баг, салбар комиссоос шүүхэд гомдол гаргасан бөгөөд эцэслэн шийдэгдээгүй тул Н.Өсөхбаярыг энэ жилийн наадамд барилдуулах шийдвэр гараагүй байна. Н.Өсөхбаярт унасан бөхчүүдийн чимгийг хоёр долоо хоногийн өмнө олгосон. Мөн улсын гарди М.Бадарчийн хувьд давж заалдах комиссоор шийдвэр нь хэвээрээ байх шийдзвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадмаар барилдах боломжгүй " гэлээ.