Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос өнөөдөр /2026.07.06/ мэдээлэл хийлээ.
Энэ жилийн бөхийн барилдааны хамгийн их шүүмжлэл дагуулаад байсан зүйл бол гурван өдөрт хувааж зургаа болон түүнээс дээш давааг 12-нд барилдуулах болсон байсан. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар энэ шийдвэрээ өөрчилж 10-нд нэгийн даваа, 11-нд хоёр, гурвын даваа, 12-нд дөрөв болон түүнээс дээш даваа барилдахаар болсон байна.