Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтод Английн шигшээ баг Мексикийг 3:2-оор буулган авч, шөвгийн наймд шалгарлаа.
Тоглолтын 36, 38 дахь минутад Жүд Беллингем дараалан хоёр гоол оруулж Английг 2:0-ээр тэргүүлж эхэлсэн ч эхний үе өндөрлөхийн өмнөхөн, 42 дахь минутад Хулиан Киньонес Мексикийн эхний гоолыг оруулснаар тоглолтын эхний хагас 2:1-ийн харьцаатай өндөрлөлөө.
Хоёрдугаар үеийн 54 дэх минутад Английн хамгаалагч Жаррелл Куанса шууд улаан хуудас авч талбайг орхисон юм. Гэсэн ч тоглолтын 60 дахь минутад Харри Кейн торгуулийн цохилтоос гоолдож тооны харьцааг 3:1 болгосон бол 69 дэх минутад Рауль Хименес мөн торгуулийн цохилтоос Мексикийн хоёр дахь гоолыг оруулж 3:2 болголоо. Ингэснээр Английн шигшээ баг 3:2-ын ялалт байгуулж, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа. Тэд дараагийн шатанд Норвегийн шигшээ багтай тоглох юм.