Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ Үндэсний их баяр наадмыг угтсан 64 бөхийн сорилго барилдаанаа өнөөдөр /2026.07.04/ хийлээ.
Тус барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Монгол Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат цэргийн заан Б.Гончигсүрэн үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Хотонт сумын харьяат улсын начин Э.Мөнхжаргал нар үлдсэн юм.