Коронавирусийн судалгааны багт ажиллаж байсан хоёр эмч нас барсан талаар АНУ-ын хэвлэлүүд онцолж эхлээд байна. Тодруулбал, амиа алдсан эмч нар нь тус улсын Питтсбургийн их сургуулийн анагаахын салбар сургуулийн ахлах эрдэмтэн 37 настай Бин Лиу, 46 настай Хао Гу нар байжээ.
Бин Лиугийн хувьд тэрээр гэртээ амиа хорлосон байдалтай олдсон бол түүнтэй коронавирусийн судалгаан дээр ажиллаж байсан Хао Гу автомашины ослын улмаас амиа алдсан ажээ. Иймд учир битүүлгээр амиа алдсан Бин Лиугийн үхлийн шалтгааныг тогтоохоор цагаа нар хэргийн газар ажиллаж байгаа ажээ.