С.Мөнхбат: Допинг хэрэглэчхээд ичихгүй эрхээ сэргээлгэнэ гээд явж байгаад харамсаж байна

С.Мөнхбат: Допинг хэрэглэчхээд ичихгүй эрхээ сэргээлгэнэ гээд явж байгаад харамсаж байна

Энэ жилийн улсын наадмаар 1024 бөх гурван өдөр барилдах талаар болон допингийн шинжилгээнээс болж барилдах эрхээ хасуулсан ч эрх нь буцаад сэргэсэн бөхчүүдийн талаар Улсын аварга С.Мөнхбат өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Сүүлийн хэдэн 1024 бөхийн барилдаан оройтож байна гэж үзээд гурван өдөр болгож байгаа юм шиг байна. Энийг бөх хүний талаас би зөв, буруу гэж дүгнэмээргүй байна. Харин 10-ны өдөр Есөн хөлт цагаан тугаа тойрох боломжгүй боломж байгаа харамсалтай байна. Монголчуудын хамгийн том дархлаа бол наадам байдаг. Гэтэл наадмын үзүүр түрүүний бөхчүүдээс тогтмол допинг илэрдэг боллоо. Үүнийг би гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гэж үзэж хатуу байр суурьтай байдаг. Үзэгч түмнээ, өрсөлдөгч бөхөө, төрт ёсоо хүндлэхгүйгээр допинг хэрэглэчхээд ичихгүй эрхээ сэргээнэ гээд хөөцөлдөөд явж байна. Одоо наадамд үзүүр, түрүүнд хүртэл барилдаж чадахгүйгээс хойш энэ жилийн наадамд барилдахгүй гэж бодож байгаа” гэлээ.