Германы шигшээ баг сүүлийн гурван ДАШТ-ий хасагдах шатанд хожил авч чадсангүй

Германы шигшээ баг сүүлийн гурван ДАШТ-ий хасагдах шатанд хожил авч чадсангүй

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ баг 2014 онд түрүүлснээсээ хойш сүүлийн хоёр тэмцээнд хэсгээс гарч чадаагүй билээ.

Энэ жилийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтын эхний тоглолтдоо Словакын багт 2:0-ийн харьцаатай ялагдал хүлээсэн. Гэвч тэдний хувьд үлдсэн бүх тоглолтдоо хожсон ч эцсийн мөчид ДАШТ-ий эрхээ авсан чадсан. Тэгвэл энэ жилийн ДАШТ-д Германы шигшээ баг хэсгийн шатанд хоёр хожил нэг хожигдолтойгоор хэсгээ тэргүүлсэн. Гэвч хасагдах шатанд Парагвайн шигшээ багтай тоглож үндсэн цагт 1:1 харьцаагаар тэнцэж, нэмэлт цагт хоёр баг аль нь ч гоолдож чадаагүй учир торгуулийн цохилтоор Германы баг хожигдож, тэмцээнээс хасагдаж байна.