"Хасын Хүлэгүүд" багийн төвийн тоглогч А.Азбаяр Японы "B.ONE" лигт тоглоно

"Хасын Хүлэгүүд" багийн төвийн тоглогч А.Азбаяр Японы "B.ONE" лигт тоглоно

Монгол Улсын шигшээ багийн тамирчин А.Азбаяр Япон улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн B.ONE лигийн 2026–2027 оны улиралд өрсөлдөх “Fukushima Firebonds” багтай гэрээ байгууллаа.

Өнгөрсөн 2025–2026 оны улиралд “Fukushima Firebonds” баг лигийнхээ дэд аваргаар шалгарч, ирэх улиралд өндөр зорилготойгоор шинэ бүрэлдэхүүнээ бүрдүүлж байгаа юм. Энэхүү бүрэлдэхүүнд Монголын залуу тоглогч А.Азбаярыг "Ази импорт" эрхээр нэгтгэсэн нь түүний олон улсын карьерын эхлэл болж байна.