БНСУ хөл хорионы дэглэмийг сулруулж, цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ

БНСУ хөл хорионы дэглэмийг сулруулж, цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ

БНСУ-ын Засгийн газар коронавирусээс сэргийлэхээр тогтоосон “нийгэмд зай барих” дэглэмийг сулруулан өнөөдрөөс “ахуйн хүрээнд зай барих” дэглэмд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Ингэснээр хувь хүн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж нийгмийн харилцаанд хэвийн оролцох нөхцөлийг бүрдэнэ.

Тодруулбал, гадуур чөлөөтэй гарах, уулзалт зохион байгуулах, нийгмийн хамгааллын байгууллагын үйл ажиллагааг сэргээх, цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын заал, талбай, сүм хийдийн цуглаан, музей, театр үзвэр үйлчилгээний төвийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжихээр болжээ.

Түүнчлэн БНСУ-ын Боловсролын яам энэ сарын 13-наас төгсөх ангийн болон ахлах ангийн сурагчдын, 20-ноос дунд сургуулийн төгсөх ангийн, бага сургуулийн 1-2 ангийн, 27-ноос 3-4 анги, ирэх сарын 1-нээс 5-6 ангийн сурагчдын танхимын сургалтыг эхлүүлэхээр болсон байна.

Хэдийгээр улс орон даяар хөл хорионы дэглэмийг сулруулж байгаа боловч амны хаалт зүүх, хүн хоорондын 2 метрийн зай барих, халуурах зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл гэрээс ажиллаж, биеэ ажиглах зэрэг үндсэн журмууд хэвээр мөрдөх аж.