150 сая төгрөгийн шагналын сантай “ARA OPEN” жүдо бөхийн тэмцээн болно

150 сая төгрөгийн шагналын сантай “ARA OPEN” жүдо бөхийн тэмцээн болно

Архангай аймгийн жүдо бөхийн холбоо шагналын сан өндөртэй насанд хүрэгчдийн жүдо бөхийн “ARA OPEN” тэмцээнийг 2026 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээн нь Архангай аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбоотойгоор орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуучуудыг спортоор, тэр дундаа жүдо бөхөөр хичээллэхэд уриалах, зөв хүмүүжил, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг орон нутгаасаа төрүүлэх зорилготой юм. Тэмцээнд Монголын жүдо бөхийн шилдэг тамирчид, олимп, дэлхийн медальтнууд оролцож, уран мэх, хүч чадлаа сорин өрсөлдөх бөгөөд үзэгчид гал гарсан барилдаануудыг дэргэдээс нь мэдэрч, жүдогийн гайхамшгийг үзэх боломжтой. Тэмцээн эрэгтэй 7, эмэгтэй 7, нийт 14 жинд явагдана. Хувийн жинд алтан медаль хүртсэн тамирчин 5 сая төгрөг, мөнгөн медаль 3 сая, хүрэл медаль 1 сая төгрөгийн шагнал хүртэх аж.

May be an image of ‎text that says '‎N ம் AUDO ၀၀ M POTG 2026.07.29-30 ARA OPEN 2026 海 علت R НАСАНД ХУРЭГЧДИЙН НЭэЛТЭЙ ТЭмцээн ШАГНАЛЫН САН 150.000.000F Еренхий ивээн ТЭТГЭГч ΜΗ ARMICO Ивээн ТЭТГэГч Sengur минии БАЯН Зохион байгуулагч Монголын Жудо бехийн холбоо Архангай аймгийн Жудо бехийн холбоо ARA COMPLEX АВУУГЕНЬЛИн‎'‎