Ё.Басхүү, О.Оюунчимэг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Ё.Басхүү, О.Оюунчимэг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

БНХАУ-ын Чиндао хотод жүдо бөхийн “Гран при” тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер О.Оюунчимэг нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан О.Оюунчимэг хэсгийн аваргын төлөө Францын Марта Фавазад ялагдсан ч дагах барилдаанд Израилийн Тимна Нелсон Левяг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Тэрбээр хүрэл медалийн төлөө Японы Момо Тамаокитой хүч үзнэ.

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө олимп, дэлхийн аварга Японы Абэ Хифүмид ялагдсан. Улмаар дагах барилдаанд Узбекистаны Аббурахим Нутфуллоевыг буулган авч, хүрэл медалийн төлөө Бразилын Роналд Лиматай барилдахаар боллоо.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө