Улаанбаатар хотын төв талбайд 3х3 сагсан бөмбөгийн “Sukhbaatar Challenger” тэмцээн болж “Улаанбаатар ММС Энержи” баг аварга боллоо.
Тэгвэл тус тэмцээний дөрөвдүгээр байрт Монгол Улсын “Сансар М Банк” баг шалгарлаа. Тэдний хувьд шөвгийн наймд АНУ-ын “Лос Анжеле” багийг 17:15 онооны харьцаагаар хожиж шөвгийн дөрөвт шалгарсан. Харамсалтай хагас шигшээ шатанд Хорватын “Сибона” багт 22:9 онооны харьцаагаар хожигдож дөрөвдүгээр байр эзэллээ.