Арабын Нэгдсэн Эмират улсад 48 давхар барилгад гал гарч, долоон хүн гэмтжээ

Арабын Нэгдсэн Эмират улсад 48 давхар барилгад гал гарч, долоон хүн гэмтжээ

Мягмар гарагийн орой Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржад байдаг 48 давхар Abbco цамхагт гал гарчээ.

Гал өчигдөр оройн 21 цагийн үед гарч эхэлсэн бөгөөд маш хурдтай шатаж хажуугийн автомашины зогсоол руу шатсан хэсгүүд нь унаж байжээ. 190 метрийн өндөртэй тус барилгад гарсан галын улмаас одоогоор долоо хүн гэмтсэн мэдээлэл байна. Энэ талаар дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж, бичлэг нь цахим орчинд тархаад байна.