Автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдлийг 32,198 иргэн дэмжжээ

Автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдлийг 32,198 иргэн дэмжжээ

Автомашины болон зам ашигласны татварыг буцааж бууруулах өргөдөл санаачилж, 32,198 иргэн дэмжиж гарын үзэг зуржээ. Иргэн Э.Баясалцэнгэл нийтийн өргөдөл, санал хүлээн авдаг https://petition.parliament.mn/ тус өргөдлийг санаачилсан байна.

Тодруулбал, 2025 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн татварын нэмэгдэл нь үндэслэлгүй, шударга бус, хууль зөрчсөн тул буцааж хуучин хэвэнд нь оруулахыг шаарджээ. Мөн автомашины татвар 300%, зам ашигласны төлбөр 500% нэмэгдсэн хэдий ч автозам сайжраагүй, эвдрэлийг засаагүй, тэмдэг тэмдэглэгээг тодруулаагүй зэргээр энэхүү өссөн татвар үр дүнгүй байгаа нь харагдаж буй тул татварын нэмэгдлийг цуцлан зөрүүг буцааж олгохыг шаардсан байна.