Францын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дидье Дешамын ээж нас барсан учир нутаг буцжээ.
Түүний хувьд ээжтэйгээ салах ёс гүйцэтгэхийн тулд Франц улс руу буцсан бөгөөд хэзээ буцаж АНУ-д ирэх нь тодорхойгүй байна. Норвегитой хийх тоглолтод түүнийг туслах дасгалжуулагч Гай Стефан орлохоор болжээ. Францын шигшээ багийн хувьд хэсгээс шалгарах нь тодорхой болсон. Гэвч ахлах дасгалжуулагч энэ ДАШТ-д эргэн ирж амжихгүй бол хасагдах шатны тоглолтод нөлөөлж магадгүй хэмээн хөлбөмбөгийн мэргэжилтнүд үзэж байгаа аж.