Сүүн бүтээгдэхүүн сонгохдоо бид үргэлж гарал үүсэл нь тодорхой, найдвартай, эрүүл чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг хайдаг. Тэгвэл 1919 оноос өнөөдрийг хүртэл 100 гаруй жилийн турш тасралтгүй хөгжиж буй Danone брэнд дэлхийн стандартаар баталгаажсан, 100% цэвэр сүүгээр хийгддэг тул хэрэглэгчдэдээ шим тэжээл, чанарын найдвартай байдлыг тогтмол өгсөөр ирсэн түүхтэй.
Danone компани нь хүний биед хэрэгцээт амин дэмийг цогцлоосон, дэлхийн чанарын стандартыг хангасан Растишка, Активиа, Даниссимо, Danonino, Actimel, Alpro зэрэг олон шилдэг брэндийг амжилттай бүтээж, дэлхийн сая сая гэр бүлийн эрүүл мэндийг тэтгэж байна.
Гэр бүлийн эрүүл мэндийг тэтгэх "Амьд йогурт"
Олон төрлийн сүүн бүтээгдэхүүн дундаас яг аль нь амин дэмтэй болохыг ялгахад хэрэглэгчдэд заримдаа бэрхшээлтэй байдаг. Үнээний цэвэр сүүгээр хийсэн, байгалийн жимсээр баялаг Danone йогурт нь жижиг, том савлагааны өргөн сонголттой тул гэр бүлээрээ хэрэглэхэд нэн тохиромжтой.
Шим тэжээлийн цогц нэгдэл: Хоол боловсруулалтыг дэмжих пробиотик болон эсийн нөхөн төлжилт, бодисын солилцоо, дархлаа тогтолцоог дэмжих Фолийн хүчил (В9), В6, С, D (D3) витаминууд агуулагддаг.
Өсөлт ба бат бөх байдал: Яс, шүдний бат бөх байдал болон хүүхдийн өсөлтийг дэмжих кальцийн өндөр агууламжтай.
Эрүүл бэлхүүс, таатай мэдрэмжийг бэлэглэх "Активиа"
Хэт их идсэний дараа бие хүнд оргих, гэдэс дүүрэх асуудал хүн бүрд тулгардаг. Мөн дуртай, амттай зүйлээ идэхээс татгалзалгүйгээр нарийн бэлхүүс, эрүүл жингээ хадгалахыг хүсдэг хүмүүст Активиа тараг хамгийн шилдэг туслах болдог.
Хоол боловсруулалтыг дэмжих нь: Активиа тараг нь гэдсийг хөнгөн байлгаж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахад тусалдаг.
Патентлагдсан нууц: Активиад 1 тэрбум (109) хүртэлх амьд пробиотик бактери агуулагддаг. Үүнээс гадна зөвхөн Activia-д байдаг дэлхийд цор ганц патентлагдсан Актирегуларис (Bifidobacterium animalis DN-173 010) бифидобактери нь хоолны шингээлтийг дээд зэргээр сайжруулдаг байна.
Danone бол 100 гаруй жилийн түүхээрээ чанарыг баталсан, гэр бүлийн гишүүн бүрийн дархлаа, эрч хүч, хоол боловсруулалтыг тэтгэгч эрүүл амьдралын салшгүй нэг хэсэг юм.
