ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хойд Солонгосын удирдагчийг ойн медалиар шагнажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хойд Солонгосын удирдагчийг ойн медалиар шагнажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарилгаар БНАСАУ /Хойд Солонгос/-ын удирдагч Ким Жөн Уныг “Эх орны дайны ялалтыг 75 жил”-ийн ойн медалиар шагнажээ. Умард Солонгост суугаа ОХУ-ын Элчин сайд тус шагналыг Пхеньян хотноо болсон арга хэмжээний үеэр БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ли Со Гвонд гардуулсан байна.

ОХУ-ын элчин сайд энэ үеэр “ОХУ-ын төрийн тэргүүн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг 1945 онд амь үрэгдсэн Зөвлөлтийн цэргүүдийн дурсгалыг мөнхжүүлэхэд том хувь нэмэр оруулсны төлөө уг шагналыг олгож байгаа” хэмээн онцолжээ.




Өнөөдөр луу өдөр

54 минутын өмнө

Өнөөдөр луу өдөр

1 хоногийн өмнө