ТОДРУУЛГА: Энэ сарын 15-аас шатахууны үнэ дахин 100-200 төгрөгөөр буурна

ТОДРУУЛГА: Энэ сарын 15-аас шатахууны үнэ дахин 100-200 төгрөгөөр буурна

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсантай холбоотойгоор манай улсад шатахууны үнэ 350 төгрөгөөр буурч АИ 92 шатахуун 1480 төгрөгийн үнээр борлуулагдаж байна. Мөн дизель түлшийн үнэ 150 төгрөг, АИ 95 шатахуун 200 төгрөгөөр тус, тус буурсан юм. 

Тэгвэл шатахууны үнийн дараагийн бууралт энэ сарын 15-нд байна гэдгийг албаныхан хэлж байна. Тодруулбал, шатахууны үнэ дахин 100-200 төгрөгөөр буурах төлөвтэй байгааг УУХҮЯ-аас мэдэгдлээ. Чухам хэдэн төгрөгөөр буулгахыг удахгүй тодорхой болгох юм байна.

УУХҮЯ-ны газрын тосны хэлтсийн дарга Ч.Чулуунбат энэ талаар “Тавдугаар сард гадаад зах зээл их таатай байна. Тиймээс тавдугаар сарын дунд үеэс шатахууны үнэ дахин буурахаар байна. 100-200 төгрөгөөр буурах прогнозтой байна” гэлээ.