"7-Eleven" дэлгүүрийн цагийн ажилтан байсан Жуня Ито ДАШТ-ий анхны гоолоо орууллаа

"7-Eleven" дэлгүүрийн цагийн ажилтан байсан Жуня Ито ДАШТ-ий анхны гоолоо орууллаа

Японы шигшээ баг өчигдөр Тунисийн шигшээ багтай тоглож 4:0 харьцаагаар хожил байгуулсан.

Тус тоглолтын гурав дахь гоолыг Японы шигшээ багийн довтлогч Жуня Ито 69 дэх минутад оруулсан. Тэгвэл Жуня Итогийн хөлбөмбөгийн замналаа эхэлж байх үеийн түүх олон хүнд урам зориг өгч байна. Тэрбээр 2015 “Вентфорет Кофу” багт шинэ тоглогч байхдаа “7-Eleven” дэлгүүрт цагийн ажил хийдэг байжээ. “Бэлтгэлийнхээ хажуугаар цагийн ажил хийж хэрэглээнийхээ мөнгийг олдог байсан” нэгэн ярилцлагандаа дурьдаж байв.

Өдгөө Ито Бэльгийн мэргэжлийн лигт тоглодог бөгөөд 2025-2026 оны улиралд 36 тоглолтод оролцож 7 гоол оруулаад байна. Харин шигшээ багийнхаа өмсгөлтэй 70 тоглолтод оролцож 16 гоол оруулаад байсан бол 17 дахь гоолоо хөлбөмбөгийн хамгийн том “тайз” болох ДАШТ-нд Тунисын шигшээ багийн хаалганд оруулжээ