Олон улсын жүдогийн холбооны цуврал тэмцээн болох "Улаанбаатарын Их дуулга" өнөөдөр/2026.06.19/ эхэлж байна.
Тус тэмцээнд 58 орны 454 тамирчин 2028 оны Лос Анжелесын олимпын эрхийн төлөө өрсөлдөх юм. Энэ ч утгаараа олимп, дэлхий аварга Хидаят Гейдаров, Зелим Коцоев, Абэ Үта, Лукаш Крпалек, Лаша Шавдатуашвили тэргүүтэй таван олимпын аварга, 24 дэлхийн аварга тамирчид барилдахаар Улаанбаатар хотод ирээд байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жин дэх барилдаанууд явагдана.