ОХУ-д коронавирустэй тэмцэн ажиллаж байсан гурван эмч цонхоор унасан хэрэг гарчээ

ОХУ-д коронавирустэй тэмцэн ажиллаж байсан гурван эмч цонхоор унасан хэрэг гарчээ

Сүүлийн хоёр долоо хоногт Оросын гурван эрүүл мэндийн гурван ажилтан тодорхойгүй шалтгаанаар эмнэлгийн цонхоор унасан хэрэг гарчээ.

Энэ асуудал нь коронавирусын тахал өвчний үед тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлэгийн ажилтнуудын ажлын нөхцөлийг хөндөж байгаа талаар CNN агентлаг мэдээллээ.

Оросын хууль сахиулах байгууллагын мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа дээрх  гурван хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим орчинд хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Эдгээр эрүүл мэндийн ажилтнуудын хоёр нь нас барж, нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Москва хотоос өмнө зүгт 320 милийн зайд орших Воронеж хотын түргэн тусламжийн эмч Александр Шулепов өнгөрсөн бямба гарагт эмнэлгийн цонхоор унасны дараа биеийн байдал нь хүнд байгаа юм. Орон нутгийн төрийн телевиз бүс нутгийн эрүүл мэндийн ажилтнууд хэлэхдээ тэрээр өөрийн ажиллаж байсан Новоусманская эмнэлэгийн хоёр давхрын цонхноос унасан байна. Тэрээр 4-р сарын 22-ны өдөр коронавирусийн халдвар авч эмчлүүлж байжээ. Тухайн өдөр түүний ажлын хамтрагч Александр Косякин видео бичлэгийг интернэтэд тавьсан бичлэгтээ Шулеповын коронавирусийншинжилгээний хариу эерэг гарсан ч албадан ажлуулж байсан талаар хэлсэн байна. 

Косякин өмнө нь нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгаалалтын хэрэгслийн хомсдол үүсгэсэн гэж эмнэлгийн удирдлагыг шүүмжилж байсан бөгөөд хуурамч мэдээ тараасан хэмээн цагдаагийн байгууллагад байцаагдаж байжээ.

Косякин CNN-д өгсөн ярилцлагадаа "Шулепов нь эрчимт эмчилгээний тасагт байгаа. Миний мэдэж байгаагаар түүний биеийн байдал хүнд байна. Хамгийн сүүлд би түүнтэй 4-р сарын 30-нд уулзах үед тэр хэвийн байсан. тэр эмнэлгээс гарахаар бэлтгэлээ базааж байсан ч гэнэт л хариулт нь тодорхогүй зүйлс тохиолдчихлоо" гэжээ.
Одоогийн байдлаар цагдаа нар CNN-ийн сурвалжлагч нарт мэдээлэл өгөөгүй байна.

Новоусманская эмнэлэг өгсөн мэдэгдэлдээ, Шулепов эерэг оноштойгоо эмнэлгийн удирдлагад мэдэгдсэний дараачаар түүнийг халдварт өвчний тасагт хэвтэхийг санал болгосон гэв. 

Шулепов бол ОХУ-д сүүлийн хоёр долоо хоногт цонхноос унасан гурав дахь эрүүл мэндийн ажилтан байв.

5-р сарын 1-нд Сибирийн Красноярск хотын эмнэлгийн ахлах эмчийн үүрэг гүйцэтгэгч Елена Непомнящаяа бүс нутгийн эрүүл мэндийн албаны хүмүүстэй уулзах үеэр цонхноос унасан талаар TVK телевиз мэдээлсэн байна. Тухайн үед клиникийг коронавирусын байгууламжтай болгох талаар ярилцаж байжээ. 

Непомнящаяа эмнэлэгт хамгаалалтын хэрэгсэл байхгүйн улмаас тус өөрчлөлтийг эсэргүүцсэн аж.

Эрүүл мэндийн яамны бүс нутгийн эрүүл мэндийн газар уг мэдэгдлийг няцаасан бөгөөд эмнэлэгт нь коронавирусын өвчтнүүдэд зориулсан "нөөц" хангалттай байгаа гэжээ. Энэ талаар тус эмнэлэг CNN-д тайлбар өгөх хүсэлтэд хариу өгсөнгүй.

Дөрөвдүгээр сарын 24-нд Оросын сансрын нисгэгчдийн сургалтын гол бааз болох "Оддын хот"-ын түргэн тусламжийн албаны дарга Наталья Лебедева цонхоор унасныхаа дараа эмнэлэгт нас барав. Холбооны био анагаах ухааны агентлагт түүнийг коронавирусын сэжигтэй гэж эүзэж байснаа мэдэгдэж, энэ явдал нь "харамсалтай осол" гарсан гэсэн мэдэгдлийг ямар нэг тайлбаргүй гаргажээ. Эмнэлэг CNN-ийн тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй аж.

 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө