Иргэн н.Ононбат Ч.Улаан сайдтай уулзаж ноолуурыг 100 мянгаар авч чадах эсэхийг нь асуулаа

Иргэн н.Ононбат Ч.Улаан сайдтай уулзаж ноолуурыг 100 мянгаар авч чадах эсэхийг нь асуулаа

Засгийн газраас бүх малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж мэдэгдсэнээс болж малчид ноолуураа тушааж чадахгүй нөхцөл байдалд ороод байна. 

Мөн бодит байдал дээр ноолуур 20-50 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин Засгийн газар ноолуурт төсөвлөсөн 300 тэрбум төгрөгөөрөө зүүн гурван аймгаас гурван мянган тонн ноолуурыг аваад дууссан. Харин үлдсэн малчдын ноолуурыг авч чадахгүй бодит нөхцөл байдал үүсээд буй. Иймд Хэнтий аймгийн иргэн н.Ононбат ноолуураа барьж ирээд нийт малчдыг төлөөлж өнөөдөр Ч.Улаан сайдтай уулзан дараах шаардлагыг тавьсан юм.

Шаардлагад:

  • Ирэх тавдугаар сарын 11-ны дотор Хэнтий аймгийн малчдын бэлтгэсэн ноолуурыг ангилж ялгахгүйгээр авах тавьж,
  • Авахдаа зайлшгүй бэлэн мөнгөөр нь худалдаж авах

Харин Ч.Улаан сайд:

“Засгийн газрын тогтоолын дагуу зүүн гурван аймгаас ноолуур авсан. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын тогтоол гарсан. Үүний дагуу ямаа тутамд кг-д нь 20 мянган төгрөгийн урамшуулал өгөх шинэ систем гарсан. Энэ дагуу ноолуураа бэлдэж байна. Журам гарна. Журмынхаа дагуу орон нутгийн иргэдээс ноолуураа авна. Орон нутагт ноолуураа тушаасан малчдын дансанд 20 мянган төгрөг данс руу нь шилжүүлнэ. Түрүүний авсан ноолуураа тэр үнээрээ өг. Сүүлийнх нь 20 мянган төгрөгийн урамшууллаа ав. Компаниуд өөрсдөө очиж малчдаас ноолуураа авна. Зах зээлийнхээ үнийг өөрсдөө тохирно хэмээх тайлбарыг өгсөн юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө