“Лалын улс”-ын тагнуулын даргыг баривчилжээ

“Лалын улс”-ын тагнуулын даргыг баривчилжээ

Афганистаны цэргүүд террорист “Лалын улс” бүлэглэлийн тагнуулын албаны даргыг баривчилжээ.

“Афганистаны үндэсний армийн тусгай хүчин Зариф гэдэг нэрээрээ зартай, Лалын Улс”-ын тагнуулын албаны дарга Могхин Азгарыг хамсаатан Фаридуллагийн хамт Нангархар мужийн Бехсуд хотод баривчилсан” гэж тус мужийн захирагчийн албаны мэдээлэлд дурджээ. Тусгай хүчнийхэн мөн Калашников автомат буунууд, таван гар утас болон Пакистан улсын иргэний үнэмлэх хураан авсан байна.

Афганистаны нутаг дэвсгэрт террорист “Лалын улс” бүлэглэлийн нөлөө улам бүр нэмэгдсэн бөгөөд тус улсын үндэсний батлан хамгаалах болон аюулгүй байдлын хүчин улс орон даяар терроризмтой тэмцэх хамтарсан ажиллагаа явуулж байгаа ажээ.

Эх сурвалж: Montsame.mn




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө