Иран улс мөнгөн тэмдэгтээ дахин шинэчлэв

Иран улс мөнгөн тэмдэгтээ дахин шинэчлэв

Ираны парламентын гишүүд үндэсний валютынхаа нэрлэсэн үнийг шинэчилж, нэрийг нь өөрчлөхөөр шийдвэр гаргажээ.

“Ираны мөнгөн тэмдэгтээс дөрвөн тэгийг хасах боломж олгосон хуулийн төслийг депутатууд даваа гарагт баталлаа” гэж тус улсын “Mehr” агентлаг мэдээлсэн байна. Ираны мөнгөн тэмдэгтийг одоо риал биш харин томан гэж нэрлэнэ. Хуульд зааснаар 10 мянган риал нь нэг томантай тэнцэх аж.  

Ираны парламент мөн уг хуулийг хэрэгжүүлэх, мөнгөн тэмдэгтийг солих шилжилтийн хугацааг хоёр жилээр тогтоожээ. Энэ хугацаанд риал болон томаны аль алиныг нь хэрэглэж болно.

Ираны валютын нэрлэсэн үнийг шинэчлэх, нэрийг нь өөрчлөх асуудлыг 16 жилийн турш хэлэлцжээ.

Эх сурвалж: Montsame.mn




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө