СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

Дорнод аймгийн Баяндун суманд ѳчигдѳр хоёр хүн зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Үүний нэг нь нэг настай хүүхдийг хашаан дотор нь мѳргѳж амь насын хохироосон харамсалтай хэрэг гарсан байна.

Он гарсаар Дорнод аймагт бага насны 2,5,1 настай 3 хүүхэд нас барсан байна.

Ойр тойрны хүмүүс нь санамсар болгоомжгүй үйлдлээсээ шалтгаалж амь насыг нь  хохироосон авто ослын хэрэг жилд дунджаар 10 бүртгэгддэг байна. 

Иргэд, жолооч нар хашаан дотроо, хөдөө орон нутаг, зуслангийн замаар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байх, мөн эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй ТЦА-аас анхааруулж байна. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө