МХЕГ: Сургалтын төвүүдэд дараах шаардлагыг тавилаа

МХЕГ: Сургалтын төвүүдэд дараах шаардлагыг тавилаа

Өчигдөр Улсын онцгой комиссийн хуралдаанаар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат дараах зүйлийг анхаарууллаа. 

Тэрбээр "Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд урьдчилж бэлдэх зүйлс их байна. Тухайлбал, анги танхимаа сайтар цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байх ёстой. Мөн хичээл зааж байгаа багш коронавирусээс сэргийлэх журмыг сурагчдад мөрдүүлж байх хэрэгтэй. 

Сургалтын төвүүд нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.

  • Биеийн халуун үзэх
  • Амны хаалт зүүх
  • Аль болох цахим сургалт хийх
  • Ширээг 1-1,5 метрийн зайтай байрлуулах
  • Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх
  • Анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
  • Хоёр цаг тутамд агаар сэлгэх
  • Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлийг дамжуулж хэрэглэхгүй байх
  • Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
  • Анги танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх
  • Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх
  • Хүн хоорондын зай барих/1-1,5 метр/
  • Анги танхимд хооллохгүй байх
  • Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
  • Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах
  • Курс дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмж хэрэгжүүлэх



Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө