Турк иргэн эдгэж эмнэлгээс гарчээ

Турк иргэн эдгэж эмнэлгээс гарчээ

Монгол Улсад коронавирусийн халдварын 41 дэх тохиолдол өнөөдөр бүртгэгдсөн. Мөн нэг иргэн эдгэрч эмнэлгээр гасан байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Коронавирусийн халдвараар өвчилсөн Турк улсын иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарч, дараагийн хяналтад шилжлээ. Энэ иргэн 33 хоног эмчлүүлээд эдгэрлээ. ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан бүх гадаадын иргэд эдгэрч гарлаа" гэлээ.

Батлагдсан 41 тохиолдлоос 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Харин үлдсэн 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө