Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэгийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна

Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэгийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас коронавирусээс сэргийлэх зорилготой үзүүлэх сургууль зохиох, чартер нислэг болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнгөрсөн гурван удаагийн нислэгээр нийт 28 улсаас Монгол Улсын 800 иргэнийг татан авч, Монголоос 24 улсын 132 иргэнийг эх орон руу нь буцаах ажиллагааг зохион байгуулжээ. Уг зохион байгуулалтын ажил хүнд байсан. Турк, Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэгийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна. БНСУ-руу нислэг үйлдэх шаардлага бий. Зүүн өмнөд Азид 300 орчим иргэн байна. Татан авах ажлыг зохион байгуулах ажил судалгааны шатанд байна.  ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 2000 иргэний нарийвчилсан төлөвлөгөөг бид Элчин сайдын яамтайгаа хамтраад гаргаад ажиллаж байна. Ойрын хугацаанд Орост байгааг оюутан залуус иргэддээ мэдэгдэх болно" гэж мэдэгдэв.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө