Д.Нямхүү: Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэнд давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

Д.Нямхүү: Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэнд давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цартахалтай холбоотой цаг үеийн нөхцөл талаар ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт таван лабараторид 307 хүнд шинжилгээ хийсэн. Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Петрочайна Дачин тамсаг компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжилдэг. Түүнээс халдвар илрээгүй.Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй.

Франкфуртийн тусгай нислэгээр ирсэн хүмүүст давтан шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрлээ. Ингээд батлагдсан тохиодол 41 боллоо. 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" гэв.




Өнөөдөр бар өдөр

11 минутын өмнө