ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэнгийн оронд О.Энхцэцэгийг түр томилжээ

ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэнгийн оронд О.Энхцэцэгийг түр томилжээ

Өнгөрөгч долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 29 ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр чөлөөлсөн гэх албан бус мэдээлэл байгаа юм.

Тэгвэл түүний орон тоонд буюу ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр О.Энхцэцэгийг томилсон байна.

О.Энхцэцэг  нь   2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан юм.  1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг т тус төгссөн. ГХЯ-ны II хэлтэст дэд атташе, Олон улсын байгууллагын газарт атташе, Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны гуравдугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд  31 жил тус тус ажиллажээ.




Өнөөдөр бар өдөр

10 минутын өмнө