Япон эдийн засгаа дэмжихийн тулд музей, номын сан, уран зургийн галерей, цэнгэлдэх хүрээлэнгүүдийг нээхээр шийдвэрлэжээ

Япон эдийн засгаа дэмжихийн тулд музей, номын сан, уран зургийн галерей, цэнгэлдэх хүрээлэнгүүдийг нээхээр шийдвэрлэжээ

Япон улсад коронавирусийн халдварын эсрэг тавьсан зарим хоригоо зөөлрүүлж, музей, номын сан, уран зургийн галерей, цэнгэлдэх хүрээлэнгүүдийг нээх тухай Эдийн засгийн сайд Ясутоши Нишимура ням гаригт мэдээлжээ.

Эдийн засгийн үйл ажиллагааг дэмжихийн тулд эдгээр газруудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ буюу ариутгал халдваргүйжүүлэлтийг хангалттай хийж, үйлчлүүлэгчдийн хоорондох зайг сайтар мөрдүүлэх байдлаар эргэн нээхээр төлөвлөсөн аж.

Цаашид ямар хязгаарлалтыг зөөлрүүлэхийг мэргэжилтнүүдтэй хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэх гэнэ. Үүний зэрэгцээ Японы Засгийн газраас цар тахлын эсрэг тогтоосон онц байдлын хугацаа Лхагва гаригт дуусах юм. Гэхдээ Японы эрх баригчид онц байдлыг нэг сараар сунгах талаар яригдаж байна. Өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусийн халдвараар 530 хүн нас барж, 15589 хүн өвчилжээ.