АНУ-ын дэд ерөнхийлөгч амны хаалт зүүлгүй эмнэлэгт зочилсондоо харамсав

АНУ-ын дэд ерөнхийлөгч амны хаалт зүүлгүй эмнэлэгт зочилсондоо харамсав

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс өнгөрсөн сарын сүүлээр коронавирусийн өвчтөнүүдийг эмчилж байгаа эмнэлэгт зочлохдоо ганцаараа амны хаалт зүүгээгүй байсан нь нэлээд шүүмжлэл дагуулсан.

Тэрээр Трампын засаг захиргааны коронавирусийн цар тахалтай тэмцэх ажлыг ахалж байгаа юм.

Харин Ням гарагт тэрээр хэвлэлд "Хэдийгээр бусад хүмүүст халдвар тараах эрсдэл байхгүй гэдэгтээ итгэлтэй байсан ч тухайн үед эмнэлгийн журмыг хүндэтгэж, амны хаалт зүүх ёстой байсан. Амны хаалт зүүх нь зөвхөн миний эрүүл мэндийг хамгаалах асуудал биш. Бас Америкийн иргэдэд уриалга, үлгэр дууриал болох бэлгэдлийн агуулгатай байсныг би одоо ойлгож байна" гэж ярьжээ. АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар ойр ойрхон давтамжтай Covid-19 өвчний шинжилгээ өгч байгаа тул өөрийгөө бусдад халдвар тараах боломжгүй гэж бодоод амны хаалтнаас татгалзсанаа Пэнс тайлбарласан юм.