УОК 16.00 цагт хуралдаж сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх эсэх асуудлыг хэлэлцэнэ

УОК 16.00 цагт хуралдаж сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх эсэх асуудлыг хэлэлцэнэ

Шадар сайд Ө.Энхтүвшинөөр ахлуулсан Улсын Онцгой Комиссын ээлжит хурал өнөөдөр 16:00 цагаас хуралдахаар товлогдсон байна. Өнөөдрийн хурлаар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх эсэх асуудлыг хэлэлцэх аж. 

Мөн бусад цаг үеийн асуудлуудаар хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ. УОК-ын шийдвэрээр тусгай үүргийн гурван нислэгээр дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны хооронд 800 гаруй иргэн эх орондоо ирээд байна. Эдгээр иргэний хоёроос нь шинэ коронавирусийн халдвар илэрч Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 40 болоод байгааг ХӨСҮТ мэдээлсэн.