Бөхийн чөлөөт болон сонгомол барилдааны Дэлхийн чансааны оноо олгох "Ulaanbaatar open 2026" тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар зохиогдоно.
Тус тэмцээн энэ сарын 4-7-ны хооронд Буянт-Ухаан спортын ордонд болно. Тэмцээний урьдчилсан шатны барилдаанууд өдөр бүр 10.30 цагаас эхлэх бол харин медалийн төлөөх барилдаанууд 17.00 цагаас эхлэх хуваарьтай байна. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 30 орны 400 гаруй шилдэг тамирчид оролцохоор бүртгүүлсэн байна