Францын Paris Saint-Germain баг өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн финалын тоглолтод ялалт байгуулж, Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээний аваргаар тодорсон.
Харин өнөөдөр Парис хотын төвд хөгжөөн дэмжигчид үймээн самуун дэгдээжээ. Тодрдуулбал, ПСЖ аварга болсны дараа мянга мянган хөгжөөн дэмжигч баяраа тэмдэглэн гудамжинд гарсан ч зарим нь цагдаа нартай мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр Франц даяар 416 хүнийг баривчилж, долоон цагдаа бэртжээ. Үймээний улмаас Парисын зарим метроны буудал, трамвай болон автобусны хөдөлгөөнийг түр зогсоож, нийтийн тээврийн үйлчилгээ саатсан байна.
Өнгөрсөн жил ПСЖ Аваргуудын лигт түрүүлэх үеэр мөн адил үймээн самуун гарч байсан тул эрх баригчид энэ удаа 22 мянган цагдаа дайчлан урьдчилан бэлтгэл хангасан ч мөргөлдөөнийг бүрэн таслан зогсоож чадсангүй.
Эх сурвалж: Sky Sports