Хойд Солонгос Өмнөд Солонгосын хилийн бүс рүү гал нээжээ

Хойд Солонгос Өмнөд Солонгосын хилийн бүс рүү гал нээжээ

Өмнөд Солонгосын хамтарсан штабын дарга нар ням гарагт хийсэн мэдэгдэлдээ тус нутгийн цагаар өглөөний 7.41-д Хойд Солонгосын талаас хилийн урд хэсэгт байрлах харуулын пост руу олон удаа буудсан гэж мэдэгдэв.

Энэ явдал хоёр улсын хоорондох цэрэггүй бүсэд, Өмнөд Солонгосын хилийн урд хэсэгт орших Чеорвон хотын ойролцоо болжээ. Үүний дараачаар тэд сануулах зорилгоор эргүүлэн гал нээсэн талаар BBC агентлаг мэдээлэв. Тухайн үед хэн нэгэн гэмтэж бэртсэн явдал гараагүй гэв.

“Тухайн үед ихээхэн манантай байсан учир албаныхан энэ явдлыг санаатай үйлдэл биш гэж таамаглаж байгаа аж”

Дэлхийн хамгийн их хатуу хамгаалалт бүхий хилээр ийм төрлийн осол аваар гарах нь ховор байдаг бөгөөд гал нээсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.  Өмнөд дэх цэргийн албан тушаалтнуудын мэдэгдэж байгаагаар ямар нэгэн цэргийн хөдөлгөөн анзаарагдаагүй бөгөөд тэд энэ нь осол, санаатай байсан эсэхийг тодруулахаар ажиллаж байна.

“Хамгийн сүүлд Хойд Солонгос Өмнөд рүү 2017 онд гал нээсэн нь Хойд Солонгос цэрэг зүсэлт хийхээр цэргийн тусгаарлах шугамыг зөрчсөн явдал байв.”

-ЦАГ ХУГАЦАА НЬ ТУН СОНИРХОЛТОЙ ТААРЧЭЭ-

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 21 хоногийн турш сураггүй болсны дараачаар гарч ирээд дөнгөж 24 цаг өнгөрсний дараа энэ үйл явдал тохиов. Түүнчлэн "бодит дайн" -тай тэмцэхэд бэлэн байдлыг сайжруулах зорилгоор Умардад сүүлийн саруудад олон тооны цэргийн сургуулилт хийсэн гэж төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ким Жон Унтай уулзсаны дараа хоёр улсын хоорондын хурцадмал байдлыг намжаахын тулд сүүлийн хоёр жилд олон ажил хийжээ.Түүний нэг нь хоёр тал цэргийн хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал байв. Уг гэрээгээр зориудаар буудсан нь тэр гэрээг зөрчих юм.

Эх сурвалж: BBC