Зургаадугаар сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна

Зургаадугаар сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос ирэх зургадугаар сард зохион байгуулах барилдаануудын хуваарийг танилцууллаа.

Үндэсний их баяр наадмын өмнөх сорилго болон түүхт ой, баяруудад зориулсан нийт таван удаагийн хуваарьт барилдаан болох бөгөөд хуваарийг дарааллаар нь хүргэж байна.

Зургадугаар сарын 01-ний Даваа гаригийн 09:00 цагт 
  • Хүүхдийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,
Зургадугаар сарын 06-ны Бямба гаригийн 11:00 цагт 
  • Цэргийн цол чимэг олгох – Бүх цэргийн наадам-2026
Зургадугаар сарын 07-ны Ням гаригийн 11:00 цагт 
  • Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
Зургадугаар сарын 27-ны Бямба гаригийн 11:00 цагт 
  • Нийслэлийн иргэдийн баяр – Хүрээ цам даншиг наадам-2026
Зургадугаар сарын 28-ны Ням гаригийн 15:00 цагт 
  • Нийслэлийн иргэдийн баяр – Хүрээ цам даншиг наадам-2026



Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө