Д.Трамп: Ким Жөн Уныг сайн байгааг хараад баярлаж байна

Д.Трамп: Ким Жөн Уныг сайн байгааг хараад баярлаж байна

Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 15-нд БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсний ойр арга хэмжээнд оролцоогүйгээс хойш түүний биеийн байдлын талаарх таамаглалууд гарч эхэлсэн юм.

Харин өчигдөр БНАСАУ-ын төв телевиз Ким Жөн Уныг бордооны үйлдвэрийн нээлтэд оролцсон гэж мэдээлээд, түүний алхаж, инээж, тамхи татаж буй дүрсийг үзүүлсэн юм.

Тэрээр ийнхүү гурван долоо хоног орчмын дараа олны өмнө гарч ирсэн бөгөөд энэ хугацаанд түүнийг хүнд өвдсөн юм уу нас барсан байж магадгүй гэж таамаглаж байсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг олны өмнө гарч ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, өөрийн твиттер хуудастаа “Би түүнийг сайн байгааг хараад баярлаж байна” гэж мэдэгджээ.  Сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны биеийн байдлын талаарх мэдээлэлд ач холбогдол өгөхгүй байсан юм.