Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, сэрүүснэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, сэрүүснэ

Өнөө шөнө говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүсч хононо. Маргааш буюу энэ сарын 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 17-22 градус,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Ирэх Лхагва гарагт буюу энэ сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.