Улаанбаатар-2026: У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар түрүүллээ

Улаанбаатар-2026: У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож байгаа "Улаанбаатар 2026" Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.

43 орны баг тамирчид оролцож буй тэмцээний пүмзэ, тулааны төрлийн аваргууд тодорсон. Харин пара таеквондогийн аваргууд тодорч эхэллээ. Энэ тэмцээнд манай улсаас “Парис 2024” Паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, “Парис 2024” Паралимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Г. Болор-Эрдэнэ нарын шилдэг тамирчид оролцож төрийн дууллаа эгшиглүүллээ.

Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-д У.Сүрэнжав Узбекстаны Рустамова Кароматойтай тулалдаж 2:1-ээр ялснаар тивийн аварга боллоо. Түүний хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа түрүүллээ. У.Сүрэнжав жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байна. Мөн эрэгтэйчүүдийн К44 буюу -63кгд МУГТ Г.Болор-Эрдэнэ түрүүллээ. Тэрээр шигшээ тулаанд Ираны тамирчин Садегианпур Саидыг ялж тивдээ зургаан удаа түрүүллээ.