Б.Мөнхзаяа "Улаанбаатар марафон"-ы 42 км-т долоо дахь удаагаа түрүүллээ

Б.Мөнхзаяа "Улаанбаатар марафон"-ы 42 км-т долоо дахь удаагаа түрүүллээ

Өчигдөр /2026.05.23/ "Улаанбаатар марафон-2026” болж 40 гаруй мянган хүн тус марафонд оролцсон гэх албан бус мэдээлэл гараад байгаа билээ. 

Тэгвэл "Улаанбаатар марафон-2026” тэмцээний 42 км-ийн эмэгтэйчүүдийн ангилалд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч, Монгол Улсын марафон болон холын зайн гүйлтийн олон улсын хэмжээний мастер, үндэсний рекорд эзэмшигч, ОУХМ, дэслэгч Б.Мөнхзаяа долоо дахь удаагаа түрүүлсэн. Харин 42 км-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Кени улсын тамирчин Kиура Денис Мугэнди тэргүүллээ.




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө