Энэ өвөл, хаврыг олон шинэ дуугаараа олны анхаарлыг татсан "ThunderZ" өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр дах удаагаа "Тэнгри" тоглолтоо хийж байна.
Түүний хувьд "Жүрэм", "Даяг" гэх мэт үндэснийхээ уламжлалыг шингээсэн олон дуу, клипп цацаж байсан. Тэр ч утгаараа энэ удаагийн "Тэнгри" тоглолтын хувьд дээл өмсөхийг үзэгчдэдээ уриалсан байдаг. Тэгвэл тоглолтыг үзэхээр ирсэн залуучууд үндэсний дээл хувцасаар гоёсноос гадна зарим үзэгчид морь унаж, иржээ.
ВИДЕО: