ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусний халдвар авсан гэдгээ мэдэгджээ. Тэрээр “Миний өгсөн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа. Үүнтэй холбоотойгоор Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын шаардлагын дагуу би өөрийгөө тусгаарлаж, эмч нарын зааврыг дагаж мөрдөх ёстой. Засгийн газрын үйл ажиллагаа хуваарийн дагуу хэвийн явагдах бөгөөд хамтран зүтгэгчидтэйгээ утсаар, видео хэлбэрээр холбогдож, байнгын харилцаатай байх бодолтой байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай холбогдохдоо мэдэгдсэн байна.
Тэрээр өвчтэй байх энэ хугацаандаа үүрэгт ажлаа ОХУ-ын Тэргүүн шадар сайд Андрей Белоусоваар түр гүйцэтгүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.
Харин Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Михаил Мишустиныг хурдан эдгэрэхийг хүсээд хэвийн байдалдаа эргэн орж, ард иргэд болон коронавирусний халдварын улмаас хохирол амссан салбаруудыг дэмжих үйл хэрэгт идэвхтэй оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
«Тесты, которые я сдал, дали положительный результат. Я должен соблюдать самоизоляцию»: Мишустин доложил Путину, что у него обнаружен коронавирус. И.о. премьера назначен Белоусов pic.twitter.com/IRgAvfKA0E
— Дмитрий Смирнов (@dimsmirnov175) April 30, 2020