Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цартахалтай холбоотой цаг үеийн байдлаар ээлжит мэдээллээ хийж байна.
Өчигдөр БНСУ-аас 278 хүн ирсэн. Нийт 289 хүнийг нэмэлтээр тусгаарласан байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 30-нд Монгол улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр , Дарханы лабараторид нийт 217 хүнд шинжилгээ хийсэнд коронавирус илрээгүй. Өчигдрийн нислэгээр ирсэн хүмүүст өнөөдрөөс сорьцийг нь цуглуулж эхэлсэн" гэлээ.
 
             
                                     
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                        