Төв аймагт гарсан ой хээрийн түймэр дөрөв хоног үргэлжилж, 900 га газар шатжээ

Төв аймагт гарсан ой хээрийн түймэр дөрөв хоног үргэлжилж, 900 га газар шатжээ

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар Жаргалант сумын нутагт дамжин гарсан  ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 04.24-ний өдрийн 12:57 цагт ОБЕГ-т ирсэн байна.

Түймрийг 04.28-ны өдрийн 09:00 цагт цурамд оруулсан. 04.30-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Баянцогт, Жаргалант сумын иргэд түймрийг бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийн ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 900 га талбай шатсан мэдээ байна.