МХЕГ: Усны төлбөрийг үнэн, зөв бичдэггүй байжээ

МХЕГ: Усны төлбөрийг үнэн, зөв бичдэггүй байжээ

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон түүний харьяа хэрэглэгчдэд үйлчлэх 16, түгээх гурван төвд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтыг өчигдөр хийжээ.Нийт 64 аж ахуйн нэгж, 32 өрхийн 226 ус, цахилгааны тоолуурын бичилт, хэмжил зүйд шалгалт хийхэд баталгаагүй хэмжих хэрэгслээр усны төлбөр тооцоог хийсэн, тоолуурын заалтыг үнэн зөв бичдэггүй, дотоод хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс улсын баталгааны хугацаа нь дууссан усны тоолуур ашиглаж, Хэмжил зүйн тухай хуулийн 22.1.4 дэх заалтыг зөрчсөн аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу нэг сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн бусад зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн аж.