Д.Нямхүү: Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээ авахад бэлдэж ХӨСҮТ-д 150 ор сулласан

Д.Нямхүү: Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээ авахад бэлдэж ХӨСҮТ-д 150 ор сулласан

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цартахлын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Дөрөвдүгээр сарын 29-нд манай улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. ХӨСҮТ-ийн хоёр, Дарханы нэг лабараторид нийт 163 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор санамсаргүй түүврийн байдлаар хүмүүсийн сорьцод хийсэн шинжилгээ багтаж байна.

Мөн ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 73 хүн байна. Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэддээ зориулж 150 ор бэлдсэн байгаа.

ОХУ-аас ирсэн оюутнууд 20 хонолоо. Тэдгээр оюутнуудад 3-4 удаагийн давтан шинжилгээ хийсэн. Үлдсэн оюутнуудад коронавирус илрээгүй. Аюул нь ингээд өнгөрч байх шиг байна" гэв.