Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ДЦС 2-ын хашаанд ДЦС-5-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерт Камбож улсын “Митайм интернэйшнл” компани шалгараад буй. 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааныг төвийн системд нийлүүлэх тус станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр /2026.05.04/ эхлэх юм байна.
Станцыг дулааны хоёрдугаар станцын үнсэн сангийн газар дээр барих бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. ДЦС-5 ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I хорооллыг дулаанаар хангана гэж нийслэлийн удирдлагууд мэдээлээд буй.ДЦС-5-ыг барих төсөвт өртөг 658.6 сая ам.доллар бөгөөд нийслэлээс хариуцах 20%-ийн санхүүжилтийг ₮200 тэрбумыг бонд гаргаж, төлөхөөр болсон билээ.